"SULLY" КИНО 35.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖ, “BOX OFFIICE”-ИЙГ ТЭРГҮҮЛЭВ
2016-09-14 07:07:25

Клинт Ийствудийн найруулсан, "Warner Bros” компанийн бүтээл "Sully" кино нээлтээ хийсэн долоо хоногтоо "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Хадсон гол дээр ослын буулт хийх шаардлагатай болсон нисэгчийн тухай өгүүлэх энэхүү кино Хойд Америкийн зах зээлээс өнгөрсөн долоо хоногт 35.5 сая ам.долларын ашиг олсон байна.

Энэхүү бүтээл нь намтарчилсан утга уянгын төрөлд багтах кино аж. "Sully" кинонд "анх 2009 оны нэгдүгээр сард дэлхий нийт "Хадсон гол дээрх гайхамшиг" нэртэй үйл явдлын гэрч болсон Салленбергер гэх "А320” агаарын хөлгийн ахмад Хадсон гол дээр ослын буулт хийж 155 хүний амийг аварчээ. Гэвч түүний карьер, нэр хүндийг үгүй хийж мэдэх мөрдлөг эхэлж, ээдрээтэй үйл явдал өрнөсөн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй" тухай өгүүлдэг.

Маркетингийн зардлыг тооцохгүйгээр зөвхөн киног бүтээхэд нийт 30 сая ам.доллар зарцуулжээ. "Sully" кино "Rotten Tomatoes" сайтын кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ аваад байна.

Харин "Sony” корпорацийн "When the Bough Breaks" ашиг, орлогоороо "Box Office”-ийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн байна. Харин эзгүй арал дээр ганцаараа үлдсэн Робинзон Крузогийн тухай өгүүлэх зохиолоос сэдэвлэсэн, "Lions Gate" кино компанийн бүтээл "The Wild Life" жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Т.Элиса

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.