Хүннү гүрэн
2017-07-04, 06:43 PM

Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюү ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюү өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг лүли ван захирч байв. Шаньюү болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байж. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюүд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд "яньжи" болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюү Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюү МЭӨ 174 онд таалал болсноос хойш ч 100 гаруй жил хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий. Энэ талаар "Тэнгэрийн ташуур" хэмээх Аттила хааны хэсгээс олж уншаарай!

 

Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ. Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ. Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ. Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ. Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй байгаагүйг гэрчилж байна. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ. Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ. Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш / МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ. Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжжээ

 

 

Түрэгийн хаант улс

 

 

552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ. 

Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.

Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.

 

Түрэгийн хаант улс нь Жужаны дараа бусад нүүдэлчин аймгуудын дундаас үүссэн  улс юм.Түүхэнд түрэг улсыг МЭӨ 552-745 онд монгол нутагт оршин тогтнож байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэднийг Түрэг хэмээн нэрлэх болсон шалтгаан нь тэд төмөр хайлуулан боловсруулж эхэлснээс ингэж нэрлэх болжээ.

 

 Түрэг улсын үүсэх болсон нэг домгийг дурдвал "Түрэгийн өвөг дээдсүүд рүү хөрш аймгийх нь уулгалан довтолж тэднээс хөрөө гас тасдуулсан хэдий ч амьд үлдсэн 10н настай нэгэн хөвүүнийг өлөгчин чоно намган дотроос олж өсгөөд улмаар түүнтэй чоно хээлтсэн" гэсэн домог байдаг.  Тэр өлөгчин чоно улмаар 10 хүү төрүүлсэн нь өсөж үржсээр овог аймаг болж тэднэс Ашина гэгч хүү нь овгийн захирагч болжээ. Уг улсыг байгуулахад Дулга овгийн зонхилогч Буман хаан ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Буман хөрш улсуудтайгаа найрамдал тогтоон худалдаа наймаа хийж, 2 улсынхаа хилийн зааг дээр түшмэдүүдийг оршин суулгадаг байв. Тэрбээр мөн Тэлээ аймгийг єєрийн харьяандаа оруулж, Жужаны харьяанаас гарахын тулд тууштай тэмцэж байв. Мөн Буман хаан Тобагийн баруун Вэй улсад элч зарж ургийн холбоо тогтоох гэж ихээхэн бэлэг хүргүүлсэн нь  гадаад байдлаа бэхжүүлж хүчирхэг гүрэн болох арга хэмжээ байжээ. Буман бүх байдлаа бэхжүүлсэний үндсэн дээрээс МЭ 552 онд "ТӨМӨРЧДИЙН ИХ БОСЛОГО" хийж жужаны үндсэн хүчийг бут цохисон байна.. Буман хаан жужаны захиргаанд байсан овог аймгуудыг єєртєє нэгтгэн түрэгийн хаант улсыг үндэслэн байгуулж, ємнєх жужаны захирагчийн цолыг авч биеэ эл (их хаан) єргємжилсөн гэдэг. Буман хаан МЭ 553 онд насан эцэслэн өөрийн хүү болох Коло-д хаан ширээгээ залгамжлуулсан ч Коло нь ч удалгүй өөд болсон байна. Түүний дараагаар кологийн дүү нь хаан ширээнд суусан гэдэг.   Тус улсын нутаг дэвсгэр Буман хаанаас хойш Кигинь хааны үе хүртэл үргэлжлэхдээ  Солонгосоос Хар тэнгис, элсэн цєлєєс Байгаль нуур хүртэл хүрч байжээ.

 

 Түрэгийн хаант улс нь МЭ 630 онд Тан улсын эрхшээлд орж доройтсон байна. МЭ VI зууны 80-аад оны үеэс түрэгүүд Тан улсын эсрэг тэмцэж, уг тэмцлыг Түрэгийн язгууртаны нэг Кутулуг, түүний зєвлєх сайд Тоньюкук нар толгойлсон байна. Тан улсын захиргаа түрэгүүдийн бослогыг дарах гэж мянга мянган шилдэг цэргээ явуулж байсан боловч тєдий л амжилт ололгүй харин ч босогчдод бут цохигджээ. Кутулуг бослогыг ийнхүү амжилттай удирдаж 50 шахам жил  Тан улсын эрхшээлд байсан Түрэг улс дахин сэргэн мандсан байна.  

 

Тусгаар тогтнолоо сэргээн авсан Түрэгүүд МЭ VII зууны 90-ээд оны орчим Орхон голын хєвєєнд хуралдаж Култугугийг Түрэг улсын хаанд єргємжлєн, Эльтерес "улсыг хураагч" цол нэмэн єгч Түрэг улсыг сэргээн тунхаглажээ. Мөн түрэгийн түүхэнд Можо, Могилян нар асар их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эдгээр хаадууд улс орноо шинэчлэн засаг захиргааны систем, цэрэг армиа улам боловсронгуй болгожээ.
Гэвч Түрэг улс удаан оршин тогтнож чадсангүй. МЭ 745 онд Уйгурын босогчдод цохигдож, Түрэгүүд тєв азид ноёлох сууриа тэдэнд алджээ.

Уйгарын хаант улс

 

 

Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ.

Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. 

Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан. 
Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм. 
Шашин шүтлэгийн хувьд тэдний зарим хэсэг нь буддийн сургаалийг дэлгэрүүлж байжээ. VIII зууны сүүлчээс уйгаруудад манихейн шашин нэвтрэн орж, 763 онд манихейн шашныг төрийн шашин болгон тунхагласан ба X зууны үед уйгарын зарим хэсэг несториан сургаалыг баримталсан христосын шашныг авч дагасан боловч ихэнх уйгарууд бөө мөргөлтэй хэвээр үлджээ.

 

Кидан гүрэн

 

 

Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.

Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ. 

Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.

 

Уйгарын хаант улс

 

Уйгарын хаант улс

 

Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ.

Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. 

Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан. 
Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм. 
Шашин шүтлэгийн хувьд тэдний зарим хэсэг нь буддийн сургаалийг дэлгэрүүлж байжээ. VIII зууны сүүлчээс уйгаруудад манихейн шашин нэвтрэн орж, 763 онд манихейн шашныг төрийн шашин болгон тунхагласан ба X зууны үед уйгарын зарим хэсэг несториан сургаалыг баримталсан христосын шашныг авч дагасан боловч ихэнх уйгарууд бөө мөргөлтэй хэвээр үлджээ.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.