ЮНЕСКО-д Монголын 21 өв бүртгэгджээ
2017-06-23, 09:46 AM

Соёлын биет бус өв
Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулна гэдэг нь тухайн улс үндэст­­ний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага гэж үздэг. ЮНЕСКО-д бүртгүүлснээр тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын төвшинд танин мэ­дүүлж, хадгалж хамгаалах, сэргээн ами­луулах, түгээн дэлгэрүүлэх явдал хам­гийн чухал юм. Өнөөдрийн байд­лаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын  биет бус өвийн төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соё­лын биет бус өвийн жагсаалтад зургаа, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт дөрөв, Дэлхийн соёлын өвд гурав, Дэлхийн байгалийн өвд нэг өв, нийт 21 өвийг бүртгүүлээд байгаа юм бай­на. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүрт­гүүлсэн соё­лын болон баримтат өвүүдийг танил­цуулъя. 
“Хүн төрөлхтний  биет  бус соё­лын өвийн төлөөллийн жаг­саалт”-д  долоон өв бүртгэгдсэн байна.
1.Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
2.Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)
3.Хөөмэй (2010 он)
4.Монгол наадам (2010 он)
5.Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
6.Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
7.Шагайн харваа (2014 он)

“Яаралтай хамгаалах шаард­ла­га­тай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д 6 өв бүртгэгдээд байна.
1.Монгол тууль (2009 он)
2.Монгол ардын бүжгийн урлаг - Бий биелгээ (2009 он)
3Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
4.Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011 он)
5.Монгол уран бичлэг (2013 он)
6.Ботго авахуулах зан үйл (2015 он)
Баримтат өв
Баримтат   өвийн    үнэт    дурс­галуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэг­жүүлсэн “Дэлхийн дурсамж” хөтөл­бөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэс­ний номын санд хадгалагдаж буй дөрвөн судар ном бүртгэгдсэн:
1.“Лу. Алтан товч” (2011 он)
2.“Монгол шунхан Данжуур” (2011 он)
3.“Есөн эрдэнийн Ганжуур” (2012 он)
4.“Сахиусан Дара эх” (2014 он)

 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.