Шинжээч Б.Ламчин, Ө.Шаарийбуу нар ээж хүү хоёрыг согтуу гэж худал дүгнэлт гаргажээ
2016-12-14, 08:56 AM

Ялангуяа Тэр тоолонд шинжээч нар худал дүгнэлтээр гэмт этгээдэд үйлчилж хэдэн төгрөг салгахыг хичээнэ. Өнгөрсөн долоодугаар сараас хойш иймэрхүү зовлон дундуур туучиж буй бичээч би бээр саяхан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчин, Багануур дүүргийн шинжээч эмч Ө.Шаарийбуу  нарын илэрхий хууль бус дүгэлтийг олж үзээд бараг л муужирч унахаа шахав. Тэд арай дэндүү эрээ цээргүй гүжирджээ. Тэгээд арга буюу хууль ханалтын байгууллага болон

 

Энэ удаа уншигч та бүхэндээ   Жил бүрийн судалгаагаар хууль хяналтын хүрээнийхний авлигын түвшин буурахгүй байдаг нь шүүхийн шинжээч нартай нэлээд холбоотой бололтой. Иймээс бусдад сургамжтай, санаа авууштай байх үүднээс зам тээврийн осол болоод шинжээч нарын талаар дараа дэлгэрэнгүй цуврал  нийтлэлээ заавал бичнэ ээ.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

 

                       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал,

 

                                           бригадын генерал Д.Батжаргал танаа

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                       Улаанбаатар хот

 

                         Шинжээчдийн хуурамч дүгнэлтийн талаар гомдол гаргах нь

 

Миний хүү О.Ууганбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу ээж Ч.Оюунцэцэг, эхнэр Ж.Цэрмаа, хүү У.Мөнх-Идэр, У.Мөнх-Очир нарын хамт  өөрийнхөө 36-39 УБӨ дугаартай Приус20 маркийн машинаар зорчиж явахад нь /Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт буюу Улаанбаатар-Хэнтий  аймгийн чиглэлийн төв магистрал замын 165 тоот  километрийн заалт бүхий тэмдэгтээс  зүүн зүгт 103 метр зайд/ өөдөөс нь Б.Цэлмэг гэгч этгээд 03-02 УНО дугаартай Т.Хайландер маркийн машинаараа хурд хэтрүүлэн,  урсгал сөрж мөргөсний улмаас миний эхнэр Ч.Оюунцэцэг, ач хүү У.Мөнх-Очир нар харамсалтайгаар амь насаа алдаж, хүү О.Ууганбаяр,  түүний эхнэр Ж.Цэрмаа нар хүнд, ач хүү У.Мөнх-Идэр хөнгөн гэмтсэн эрүүгийн гэмт хэрэг гарсан юм.

 

Тухайн үед хэргийн газарт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Өлзийбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаяр нарын бие бүрэлдэхүүн  очин ажиллаж, анхны үзлэг шалгалт, эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан байсан. Тэр үед цагдаагийн ажилтнууд болон жирийн иргэд, яаралтай тусламж үзүүлсэн эмнэлэгийн ажилтнууд Ч.Оюунцэцэг, О.Ууганбаяр нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсныг гэрчилдэг.

 

Дээрх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн шинжилгээний албаны шинжээч эмч Ө.Шаарийбуу нь өөрийн ухамсарт амьдралын туршид архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй, тухайн осол гарсан өдөр ч архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн цогцост 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр задлан шинжилгээ хийж, нэмэлт шинжилгээнд түүний биеэс цус, ходоод, эд эрхтнээс нь дээжийг авч мөн сарын 25-ны өдөр ШШҮХ-д илгээсэн байсан бөгөөд тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь  2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дээжийг хүлээн авч маргааш өдөр нь  буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн шинжээч эмч Ө.Шаарийбуу нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр задлан шинжилгээний дүгнэлтиийг гаргасан болохыг хэргийн материалтай танилцахдаа мэдсэн юм.

 

ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн биеэс авсан цус, ходоодны шингэний дээж, мөн архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний хүү О.Ууганбаярын биеэс авсан цусны дээжийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч маргааш өдөр нь  буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж талийгаачийн цуснаас авсан  дээжээс  0.8 промилли, ходоодны шингэнээс 1.0 промиллийн спиртийн агууламж илэрсэн, миний хүү О.Ууганбаярын цуснаас 2.4 промилийн спиртийн агууламж илэрсэн мэтээр бодит байдалд илтэд нийцэхгүй, үндэслэлгүй, илэрхий худал дүгнэлт гаргасанд хохирогчид бид туйлын гомдолтой байна. Тэр өглөө 9 цаг 30 минутын үед гэрээсээ эрүүл саруулаар аян замд гараад тухайн өдрийнхөө 13 цагийн орчимд осолд өртсөн ээж хүү хоёр хоёулаа архи уучихаад, хүү нь машинаа жолоодоод явж байсан гэвэл тэрүүн шиг худлаа юм үгүй, тэд тийм ёс зүйгүй, хариуцлагагүй иргэд биш, хууль дүрмээ ямагт сахин биелүүлдэг хүмүүс гэдгийг хавь ойрынх нь бүх хүн сайн мэднэ.

 

Шинжээч Ө.Шаарийбуу нь Ч.Оюунцэцэгийн цогцост эсийн шинжилгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй байхад задлан шинжилгээ хийсэн дүгнэлтийг үйлдэж,  шинжээч Б.Ламчин нь мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилсон” тогтоолд заасан хэдэн хувийн согтолттой байсан талаарх асуултад үл хариулж, О.Ууганбаярын овог, регистрийн дугаар, хаяг, цусны бүлгийг тодорхойлохгүйгээр  шинжээчийн дүгнэлтийг дутуу, санаатайгаар худал гаргасан нь  Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шинжээч Б.Ламчин нь “Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-ын 6.1-д заасан “Шинж чанараа алдаж, шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь санд авч архивласан биологийн гаралтай объект /цус, үрийн шингэн, шүлс, шээс, ходоодны агууламж, үс, хумс, яс, эд эсийн хэсэг/-ыг устгаж болно” гэсэн заалтыг зөрчиж О.Ууганбаярын тухайн үеийн цусны дээжийг архивлалгүйгээр санаатайгаар устган, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  14.1.2, 14.1.6, 15.1.6,18.1.8 зэрэг заалт, Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмын 3.5.5, 3.7.1 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Эдгээр байдлаас харахад шинжээч Б.Ламчин, Ө.Шаарийбуу нар нь ажилдаа хайнга хандаснаас гадна албан тушаалаа урвуулан, бусдын нөлөөнд автаж шинжилгээний дээжийг өөрчилж, худал дүгнэлт гаргасан байж болзошгүй юм.

 

Хэдийгээр

 

 

 

Жич: Есөн хуудас баримт хавсаргав.

 

 ГОМДОЛ ГАРГАСАН:

 

 ХОХИРОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОГЧ ИРГЭН                                       Б.ОТГОНБАЯР

 

img_1349

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.