Эцэгтэй нь суухын тулд 7 настай хүүг хөнөөжээ
2016-09-27, 05:39 PM

Өнөөдөр ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас Дорнод аймгийн Хэрлэн суманд болсон хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Долоон настай эрэгтэй Т энэ сарын зургааны өдрийн оройн дөрвөн цаг гучин минутын орчимд тогонд цохиулан, ухаангүй болсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Хэргийн мөрөөр Дорнод аймгийн ЦЕГ мөрдлөг хийсэн байна. Ийнхүү хүүгийн эцэг Ц өөрөөсөө дүү 1992 онд төрсөн С-тэй амрагийн харилцаатай байсан бөгөөд Ц-тэй хамтран амьдархын тулд сэжигтэн С долоон настай хүүг захиалгаар хороолгосон хэмээн урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.

1992 онд төрсөн сэжигтэн С нь нэг настай хүүхэдтэй аж. Ийнхүү сэжигтэн С, Ц нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, хүний амь насыг санаатай бүрлэгсэн гэх үндэслэлээр шалгаж байна.

Chingis.mn Сэтгүүлч А.Уянга 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.