Согтуу эмэгтэйчүүд нэгнээ дайрчээ
2016-09-23, 10:39 AM
 
 
Өнөөдөр фэйсбүүкт Uuganbayr Nyamsuren нэртэй хэрэглэгч "Монголчуудаа бид чинь цөөхөн, 3 хан саяуулаа шүү дээ. Архиа бага ууж, айргаа тааваараа уу. Уусан үедээ машинаа битгий бариач ээ. Шөнийн 02:20 үед байрны ард согтуу хоёр эмэгтэй хоорондоо муудалцан, зодолдоод, машины сигналаа хангинуулаад, машины хаалгаараа зэргэлдээх машинуудаа балбаад, орилж хашгирч эцэст нь нэг нь машинаа барьж зугтсанаар ийм байдалд хүрлээ. Энэ явдал болохоос 15 минутын өмнө 102 утсанд миний бие дуудлага өгсөн боловч цагдаа ирж амжсангүй. Архи хэтрүүлэн уугаагүй бол, хоорондоо муудаж зодолдоогүй бол, хамт явсан 2 эрэгтэй нь зад загнаад салгаад явсан бол, цагдаа шуурхай ирсэн бол....ийм үйлдэл болохгүй байлаа. Их Монгол Хорооллын ард зогсоолд байсан саарал Harrier, Prius машинуудыг сэвтээсэн, зурсан байх магадлалтай. Цагдаа нар шалгаж арга хэмжээ авна биз ээ. Бусдад сануулга өгөх үүднээс орууллаа. Зүй бус гэж үзвэл админ устгана буйза. Золоор хүний амьнаас хол өнгөрлөө" хэмээн бичжээ. 
Иргэдэд согтуугаар машин жолоодохгүй байхыг анхааруулж байна. 
Chingis.mn  Сэтгүүлч А.Уянга 
 
 
Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.