18 настай залуу хар тамхи хэрэглэн, амиа алджээ
2016-09-19, 02:39 PM

18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна. Эл хэрэг энэ сарын 12-ны өдөр гарсан бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан алдаж унасан байдалтай хүргэгдэн иржээ.

Гэвч залуу эмчилгээ хийлгэж, амжилгүй амьсгал хураасан байна. Талийгаачтай хамт 18-22 настай хоёр залуу хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан гэнэ. Энэ үед 18 настай залуугийн гар хөл нь татан, ухаан алдан унаснаар ийнхүү амиа алдсан байна.  

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн талийгаачтай хамт хар тамхи хэрэглэсэн гэх хоёр залууг саатуулжээ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.