Дорноговийн Хаан банкны салбарыг дээрэмдсэн этгээдүүд баригджээ
2016-09-08, 09:39 AM

Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдан, бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, “Н”, “Г” нар байсан бөгөөд сэжигтэн “Н”-г 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Сэжигтэн “Г” нь урд нь Эрүүгийн хуулийн 145.2 заасан гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд шүүхээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. 

Эх сурвалж: ЦЕГ 

Chingis.mn Сэтгүүлч: А.Уянга 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.