АЛТАН ШАНАГА- н эзэд 12 сарын 27-нд тодорно
2017-12-21, 12:08 PM

Монгол орныхоо төв цэгт амьдран суудаг Төв сайхан нутгийнхан шилдэг залуусаа дэмжиж,  урам зориг өгч ирээдүйн их амжилтынх нь эхлэл болох зорилгоор оны тэргүүний залуусыг шалгаруулж алдаршуулдаг “Алтан шанага” наадмыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар хэдийнээ 10 жил болжээ. Наадмыг Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо ТББ, Эх нутгийн иргэд ТББ-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил тус байгууллагын 10 жилийн ой давхцан тохиож буй юм.

Төв нутгийн алдартнууд жилээс жилд залуужин урлаг, спортын олон арван шилдгүүд нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар байгаа.

Өнгөрсөн жилүүдийн ”Алтан шанага” наадмаас шагнал авч байсан залуусаас өнөөдөр МУГЖ, дуучин Г.Ариунбаатар, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, МУГТ Ц.Шаравжамц, МУГЖ, дуучин С. Мөнгөнцэцэг, жүжигчин Б.Амарсайхан нарын олон арван алдартнууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж явна.

Энэ жилийн “Алтан шанага” 2017 оны шилдэг залуу тодруулах ёслолын цэнгүүн Зуунмод хотноо 12 дугаар сарын 27-нд болох бөгөөд Шилдэг залуу улстөрч, бизнесмэн, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын залуу, тамирчин, малчин, тариаланч, оюутан гэсэн номинациудаар оны алдартнууд тодорч салбар бүрийн 1000 шилдэг залуучууд урилгаар оролцоно.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.