Ө.Энхтүвшин: Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ
2017-11-13, 09:46 AM

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд “Үндэсний чанарын чуулган-2017”болж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,

Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, чанарыг эрхэмлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхэнд “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.

Анх 1989 онд Нэгдсэн үндэстний байгууллагын дэмжлэгээр Европын чанарын байгууллага тэргүүтэй олон улсын байгууллагуудын санаачлагаар дэлхий нийтээрээ “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад  энэ Дэлхийн чанарын өдрийн зорилго нь оршдог юм.

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ.

Тухайлбал, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм.

 Ингэхдээ бид чанарт чиглэсэн  олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү “Үндэсний чанарын чуулган” юм.

Монгол Улсын Засгийн газраас чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохыг анхаарч байгаа.

Тиймээс, экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг 2016 онд баталснаа эргэн санахад таатай байна.  

Дэлхийн олон улс оронд Дэлхийн чанарын өдрийг тухайн жилд баримтлах бодлого, зарчмаа удирдлага болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. 

Энэжил “Өдөр бүр манлайллыг дэмжье уриаг дэвшүүлж байгаа нь дэлхийн бүх шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой болгох, зөв ажил хийх, ажлын үр дүнг бодитой үнэлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг анхааруулсан  байна гэж ойлгож байна.

11 дүгээр сарын 10-ны энэ өдрийн “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2017” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаарСтандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, Эс эф си эс ХХК зэрэг байгууллага хамт олон түүчээлэн хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

 

Үндэсний чанарын чуулганд хүрэлцэн ирсэн чанарыг эрхэмлэгч байгууллагуудын төлөөлөл, салбарын хамт олон Та бүхний ажилд болон чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • albaker:
    2017-11-24, 07:21 PM
    Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв