Дэлхийн шилдэг 10 тамирчин
2017-11-08, 02:27 PM

АНУ-ын спортын гол суваг ESPN-ээс тамирчдын нийтийн сүлжээнд тэднийг дагагчдын тоо болон жилд олдог орлогоор нь энэ оны дэлхийн шилдэг арван тоглогчийг шалгаруулжээ. Тэдний тухай товч мэдээллийг хүргэж байна.

 

1.КРИСТИАНО РОНАЛДО

“Реал Мадрид” багийн тоглогч түүнийг бүх цагийн шилдэг тоглогч эсэх тухай маргаан үргэлж өрнөдөг. Харин түүнийг хамгийн алдартай тамирчин гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэрээр жилд 32 сая ам.долларын орлого олдог байна.  Түүнийг нийтийн цахим сүлжээний инстаграмд 93 мянга, фэйсбүүкт 11 сая 800, харин твиттерт 50.4 сая хүн дагадаг ажээ.

 

2.ЛЕБРОН ЖЕЙМС

Түүнийг “Кливленд Кавальерс” сагсанбөмбөгийн багийн тоглогч, супер баатар гэж нэрлэдэг. Мөн “Хаан” гэж хочилдог. Тэрээр жилд 55 сая ам.долларын орлоготой.   Инстаграмд 28.5 сая, фэйсбүүкт  22.6 сая, харин твиттерт 34.4 сая дагагчтай.

 

3.ЛЕО МЕССИ

“Барселона” клубын аргентин тамирчин хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэгд тооцогддог. Түүний жилийн орлого нь 28 сая ам.доллар. Твиттер хэрэглэдэггүй гэхдээ “Team Messi” гэсэн блогтой. Мөн инстаграмд 65 сая, фэйсбүүкт 86.6 сая дагагчтай юм.

 

4.РОЖЕР ФЕДЕРЕР

Швейцарийн теннисчин тэрээр зодог тайлах дөхөж байгаа. Тэрээр “Гранд Слам” тэмцээний 18 удаагийн аварга бөгөөд эрэгтэй төрөлд түүн шиг амжилт үзүүлсэн тамирчин одоогоор байхгүй. Жилд 60 сая ам.долларын орлоготой. Инстаграмд 2.8 сая, фэйсбүүкт 14.2 сая, твиттерт 6.7 сая дагагчтай.

 

5.ПИЛ МИКЕЛСОН

АНУ-ын шилдэг гольфийн тамирчин. Түүний жилийн орлого нь 50 сая ам.доллар. Твиттер, инстаграм огт хэрэглэдэггүй. Гранд Слам тэмцээнд таван удаа түрүүлжээ.

 

6.НЕЙМАР ДА СИЛВА САНТОС ЖУНИОР

Тэрээр “Барселона” багийн довтлогч, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр цалинтай тоглогч юм. Нийтийн цахим сүлжээнд ялангуяа, Өмнөд Америкт олны танил болжээ. Жилд 23 сая ам.долларын орлого олдог. Түүнийг инстаграмд 68 сая, фэйсбүүкт 58 сая, харин твиттерт 27 сая хүн дагадаг байна.

 

7.УСЭЙН БОЛТ

100, 200 метрийн зайд хамгийн хурдан гүйдэг түүнийг хүн бүр андахгүй танина. Ямайкийн гүйлтийн болон хөнгөн атлетикийн алдартай тамирчин түүнийг спортын бараа үйлдвэрлэдэг “Пума” компани ивээн тэтгэдэг. Жилд 30 сая ам.долларын орлого олдог. Инстаграмд зургаан сая 400 мянга, фэйсбүүкт 19 сая дагагчтай бол твиттерт 4.6 сая хүн түүнийг дагадаг байна.

 

8.КЕВИН ДУРАНТ

Леброн Жеймсийн гол өрсөлдөгч сагсчин. Түүний жилд олдог орлогын хэмжээ нь 36 сая ам.доллар. Тэрээр инстаграм хэрэглэдэггүй. Харин фэйсбүүкт 10.3 сая, твиттерт 15.5 сая хүн түүнийг дагадаг.

 

9.РАФАЭЛЬ НАДАЛ

Испанийн тамирчдын ихэнх нь хөлбөмбөгөөр хичээллэдэг бол тэрээр газрын теннисээр хичээллэдэг. Их дуулгын дөрвөн цуврал тэмцээний нэг Роланд Гарросын есөн удаагийн аварга. Тэрээр 10 дахь удаагийн аварга болохыг зорьж байна.

Теннисээр хичээллэж, тоглосноор 80 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ.  Тэрээр жилд 32 сая ам.долларын орлого олдог байна. Инстаграмд 2.6 сая, фэйсбүүкт 12.2 сая, мөн твиттерт 12 сая дагагчтай ажээ.

 

10.ТАЙГЕР ВУДС

АНУ-ын бүх цаг үеийн алдартай гольфчноос гадна хамгийн өндөр цалинтай тамирчдын нэг. Түүний хувийн амьдрал асуудалтай байгаа бөгөөд саяхан жолооны ард мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн шалтгаанаар баривчлагдаад байгаа юм. Жилийн орлого нь 45 сая.ам доллар. Инстаграмд 754 мянга, фэйсбүүкт 2.9 сая, харин твиттерт 6.2 сая хүн түүнийг дагадаг байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • albaker:
    2017-11-24, 07:26 PM
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).