163 удаагийн сургалтанд 7205 ажилчид хамрагдлаа
2017-10-24, 09:42 AM

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв нь энэ онд нийт 59 ажил төлөвлөж 88.1 хувийн биелэлттэй байна.

Эхний гурван улирлын байдлаар 163 удаагийн сургалт зохион байгуулж, 7205 захиргааны болон инженер техникийн ажилтан албан хаагч, жолооч шалгагч нар хамрагдсан. Хууль эрх зүйн болон замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэгийг олгох чиглэлээр мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудтай хамтран тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу 88 удаагийн сургалт зохион байгуулж 5447 ажилтан албан хаагчийг хамруулсан байна.

Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохион байгуулсан “Ажлын хариуцлага”, “Менежерийн харилцаа, ёс зүй” сургалтанд нийт 42 ажилтан хамрагдсан бол том оврын аж ахуй нэгжүүдийн ХАБЭА ажилтан, жолооч нарт Германы мэргэжилтэн Кем Лейн “Аюулгүй жолоодлого, Хурд, Аюулгүй байдал”, “Анхан шатны тусламж”,“Гүйцэж түрүүлэх, Маневр хийх”, “Нойрмоглох, ядрах, онц байдал” сэдвүүдээр зохион байгуулсан нэг өдрийн сургалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн  есөн ажилтан хамрагдлаа гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • albaker:
    2017-11-24, 07:31 PM
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).