160 гаруй ахмадад үнэ төлбөргүй үзлэг хийлээ
2017-10-06, 12:06 PM

Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг арга хэмжээг дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан амжилттай зохион байгууллаа.

Тус хэлтсээс магадлан итгэмжлэгдсэн “Их зайсан” эмнэлэгтэй хамтран дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн юм. Нийт 160 гаруй ахмад настанд зүрх судас, дотор, ЭХО, шүдний их эмч, сувилагч нар үзлэг хийж, зөвлөгөө өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.