Англи улсад хар муур амжилт дагуулдаг гэж үздэг
2017-10-05, 11:32 AM

Мууртай холбоотой яриа их бий. Муур их зөн билэгтэй амьтан. Хүн түүнд муу, сайн хэрхэн хандаж байгааг андахгүй. Олон зуун жилийн туршид муур, нохойтой харьцаж сурсан оросууд муурын онцлог зан чанарыг таньж мэдсэн нь тодорхой. Тэд муурандаа маш их хайртай бөгөөд хэзээ ч гэрээсээ хөөдөггүй. Хөөгдсөн муур тэр айлыг ямагт зүхэж, заналхийлнэ гэж мэддэг учраас гэнэ. Манай Монголчууд үүнийг мэдэхгүйгээс мууртай харгис ширүүн харьцаж өөртөө болон гэр бүлдээ гай дууддаг байна. 

- Англид хар муур амжилт дагуулдаг. Хар муурны сүүл нүдний өвчинг эмчилдэг гэж үздэг. Мөн үүг эмчлэхэд гурван өнгийн үстэй муурны сүүл тусалдаг гэдэг байна.

- Эртний норвегичууд муурыг гэгээн амьтан хэмээн дээдэлдэг байж. Тэд ойн муурыг гэрийн тэжээмэл болгон, хөлгийн тавцнаа авч явдаг байжээ. 

- Францын Лионы их сургуулийн мэргэжилтнүүд дэлхий дээр хэчнээн гэрийн муур байгааг тооцоолохоор шийджээ. Тэдний тооцоолсноор бидний ертөнцөд 400 сая тэжээвэр муур байдгийн дийлэнх нь АНУ-д тоологджээ. Түүний дараагаар Австрали улс бичигдсэн бөгөөд тус улсын 10 оршин суугч тутамд есөн муур ногддог байна. Харин Ази тивээс энэхүү судалгааг Индонез тэргүүлсэн бөгөөд тус улсад 30 сая эрх муужгай амьдардаг аж. Европыг Франц улс найман сая муур мөрөн дээрээ суулган эрхлүүлж яваагаараа тэргүүлж, Перу, Габон болон зарим оронд муур бараг тэжээдэггүй гэнэ. 

- Зарим орны хүмүүс эл амьтныг ихэд хүндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ үүдэнд муурны дүрс тавьсан байдаг нь гэр бүлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг. 

- Байгаль эх хүн, амьтанд янз бүрийн нас заяадаг. Ялангуяа амьд биесийн залуу, дунд, өтөл нас бүгд өөрийн онцлогтой. Нэг сартай муурны зулзага 5-6 сартай хүүхдийн хөгжилтэй адилхан байдаг бол зургаан сартай муур долдугаар ангийн хүүхэдтэй /14 настай/ чацуу. Харин 14 настай муур 70 настай бууралтай чацуу гэнэ. 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.