Маргааш төв талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ
2017-09-28, 06:58 PM

“Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ үеэр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

 

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.