ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД "АЛТАН ЦАМХАГ" ЦОМ ГАРДАВ
2017-09-28, 05:34 PM
МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон “Алтан цамхаг” шинэ бүтээлийн эзэд анх удаа тодров.

Телевизийн салбарын түүхэнд мөнхөрсөн шилдгүүд өчигдөр “Корпорэйт” зочид буудлын их танхимд цомоо гардсан юм.

Монголын Үндэсний телевизийн баяр бол Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний баяр билээ.
Ёслолын ажиллагаа Монгол Улсын УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Алтан цамхаг” бүтээлээр эхэлсэн юм. Мөн УГЗ, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байв.

Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа таван номинациар шилдэг бүтээлүүдийг шалгаруулан өргөмжлөв.

Телевизийн салбарын анхдагчид номинацид “UBS” телевиз /1994 онд “Эзэнгүй айл” телевизийн анхны олон ангит уран сайхны киногоо 16 ангитай бүтээсэн/, “MN25” /1996 онд өнгөт телевизийн тоон системийг ашиглан анхны нэвтрүүлгээ цацсан/, “ТВ9” телевиз /2004 оноос анхны 24 цагийн эфиртэй телевиз болсон/, "Eagle” телевиз /1996 оноос анхны мэдээллийн төрөлжсөн суваг/, “Bloomberg” телевиз /2012 оноос үзэгчдэд анхлан бизнес эзийн засгийн төрөлжсэн мэдээлэл түгээсэн/ тус тус шалгарлаа.

МҮОНТ-ийн шилдэг контент номинацид “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг 1988 он, “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг 1984 он, “Hit” хөгжмийн энтертайнмент нэвтрүүлэг 1995 он, “Робокон” нэвтрүүлэг 2002 он, “Тусгай салаа” олон ангит уран сайхны кино 2010 он тус тус шалгарав.
 
Монголын телевизийн салбарын шилдэг контент номинацид МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр, “Херо” интертайнментын “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл, “Монгол HD” телевизийн “Авьяаслаг Монголчууд”, “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу, “ТВ5” телевизийн “Афин-2004” олимпийн наадмын шууд дамжуулалт тус тус шалгарч "Алтан цом"-ын эзэд боллоо.

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.