С.Гантогоо: Миний ярианд аялага орсон ч, сэтгэлд аялага ороогүй
2017-09-28, 05:25 PM

"Өргөө" кинотеатраас сар бүр IMAX лекцийг зохион байгуулдаг. Энэ сарын хүндэт зочноор "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч, авьяаслаг залуу Сэргэлэнгийн Гантогоо оролцлоо. Тэрээр оюутан залуучуудад "Мөрөөдлийнхөө төлөө тууштай бай" сэдвээр лекц уншиж, залуучуудтай ярилцлаа. Анх ажиллахын төлөө харийн орныг зориод шантрах, буцах үе байсан ч мөрөөдөл, бас өөрийн зорилгын төлөө хөдөлмөрлөж иржээ. Хэзээ ч бууж өгч, шантрахгүй байхыг өөрийн амьдралын бодит жишээгээр тайлбарлан, ярилцлаа.

С.Гантогоо нь хичээнгүй, хөдөлмөрч, тууштай зан чанарын үр дүнд амжилтад хүрч, БНСУ-ын "Оддын хаан", манай улсын "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж, олон хүний талархлыг хүлээж, улсынхаа нэрийг гаргасан уран бүтээлч юм. "Өргөө" кинотеатр нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын уулзахыг, лекцийг нь сонсохыг хүссэн сэдвээр, тухайн зочныг өөрийн urgoo.mn сайтаар дамжуулан санал хурааж, хамгийн их санал авсан алдартнаар лекц уншуулдаг уламжлалтай юм.

IMAX кинотеатрт өмнөх саруудад Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Судлаач, орчуулагч Л.Саруултөгс, "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галдбадрах зэрэг манай улсын салбар бүрийн манлайлагчид оролцож байсан юм. Ийнхүү "Өргөө" кино театрын IMAX лекц амжилттай болж, уригдсан зочин, хүрэлцэн очсон үзэгч, залуучууд сэтгэгдэл өндөр байлаа.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.