Ургац хураалтыг ирэх сарын 15-ны дотор дуусгана гэв
2017-09-28, 05:17 PM

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал сэрүүсч хөрсөн дээр -1-7 хэм хүрэх магадлалтай байна. Иймээс ургац хураалтын ажлыг түргэвчилж, ирэх 10 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгахаар зорьж байгаа талаар албаныхан мэдээллээ. Ургац хураалт улсын хэмжээнд одоогоор 76 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 90 гаруй хувьтай харин Булган аймаг хамгийн их ургац хураах төлөвтэй байгаа аж. Мөн импортын тэжээлийн үнийг нийслэлд зарагдаж буй үнэтэй ижил түвшинд тогтоожээ. 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.