Миний мөрөөдөл бол миний амжилт
2017-09-28, 02:18 PM

 Бага насны хүүхэдээ гэртээ хараад ажил хийх боломжгүй байгаа болон давхар биетэй охид, бүсгүйчүүдэд санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлаас гарахад нь туслах зорилготой ажил эхлүүлсэн нэгэн бүсгүйтэй уулзаад байна. Тэгэхээр та өөрийгөө танилцуулаад, бүсгүйчүүд яг ямар ажил хийх вэ гэдгээс яриагаа эхлэе.

Сайн байна уу. Намайг Г.Эрдэнэсүрэн  гэдэг. Online dealer буюу онлайнаар борлуулалт хийх ажлыг хэрэгжүүлж яваа жирийн нэг бүсгүй. Гэртээ хүүхэдээ хараад сууж байгаа эмэгтэй, жирэмсэн гээд бүх хүн хамрагдах боломжтой. Маш энгийн ажил

  • Энэ санаа анх яаж орж ирэв. Онлайн дэлгүүр, худалдаа, оператор гээд ижил төстэй маш олон үйлчилгээ байна. Таны ажил юугаараа, оцлогтой вэ?

Хүүхэдээ хараад гэртээ сууж байх явцдаа эхлүүлсэн. Надтай адил ийм асуудалтай бүсгүйчүүд олон бий. Гэртээ сууж байгаад мөнгө олох ямар боломж байгааг судалсан. Тэгээд л энэ компаниа байгуулаад ажлаа эхлүүлээд байгаа. Мэдээж онлайн дэлгүүрүүд маш их болсон, дэлхий бараг хүч гаргахгүйгээр ажил хийх энэ салбар маш хурдацтай хөгжиж байгаа учраас энэ чиглэлийг барьж авах нь оновчтой, бизнесийн хувьд боломж ихтэй гэж  бодсон.

             Өөртэй тань хэрхэн хамтран ажиллах вэ?

Сэргэлэн, шудрага, нийтэч, ярих чадвартай, өөртөө итгэлтэй байхад л болно.

  • Танай компани ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг юм бэ?

Онлайн дэлгүүр маань байгуулагдаад жил гаран болж байна. Байгуулагдсанаасаа хойш маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Брэндийн цүнх худалдаалдаг. Fendi, MK, Coach, Chanel гэх мэт. Одоо брэнд accessories оруулж ирэхээр төлөвлөж байна.

  • Баталгааг яаж хангах вэ? Дотоодын сүлжээ ашиглаж үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан уу? Учир нь онлайн сүлжээнд иргэд ихээр хамрагдаж залилуулж, мэхлүүлэн их хэмжээний хөрөнгөөр хохирсон тохиолдлууд сүүлийн үед их гарч байна.

Манай Esu’s fashion corner онлайн дэлгүүр маань бүх барааны бодит өөрийнх нь зургийг тавьж худалдаалдагаараа бусдаасаа ялгаатай. Мөн хүргэж, хүссэн барааг нь үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хэрэглэгч бараа захиалаад уг бараа нь сэтгэлд нь хүрэхгүй бол төлбөрийг 100% буцааж олгодог байгаа. Тэгэхээр хэрэглэгч маань сэтгэл ханамж 100% байна байх.

  • Та өөрийнхөө амжилтанд хүрсэн туршлагаасаа манай сэтгүүлийн уншигч бүсгүйчүүдэд хуваалцана уу? Яаж тантай холбогдож ажиллах болон танай онлайн дэлгүүртэй холбогдох вэ? гэсэн асуултаар яриагаа өндөрлөе.

Амжилтанд хүрсэн гэхээсээ илүү өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэж байгаа. Миний хийсэн ажил бүхэн маань бусдад сайн сайхныг түгээж, надтай холбогдсон хүн бүхний сэтгэл тэнэгэр, сэтгэл ханамж нь өндөр байгаасаа л гэж хүсч байна. Тэр цагт л өөрийгөө амжилтанд хүрсэн гэж хэлж чадах байхаа. Би МУИС-г математикийн чиглэлээр, Удирдлагын академийг бизнесийн удирдлагаар төгссөн. Сурч байхдаа болон сургуулиа төгсөөд хөтлөгч, багш, менежер гээд төрөл бүрийн ажил хийж үзсэн ч миний зорилгоос хөндий байсан учир хувийн бизнесээ эхлүүлээд байгаа мөрөөдөх дуртай, инээмсэглэлээрээ гоёж явдаг жирийн нэгэн эмэгтэй.

Яагаад ч юм мөрөөдөл гэдэг үгэнд их дуртай хамгийн хүчтэй үг шиг санагддаг. Мөрөөдөлтэй зорилготой хүн хамгийн хол алхдаг гэж боддог. Манай дэлгүүрийн Facebook хуудас: Esu’s fashion corner

                                        Instagram: esufashioncorner

                                        Компани FB page: Esu trade LLC

 

 

 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.