Хүн үүслийн нутгаар аялаж, Ламын гэгээний улаан тэмээний баярт оролцоорой
2017-09-26, 06:22 PM

Баянхонгор аймгийн Баянлиг сум нь Тэмээн сүргийн тоогоор улсдаа дээгүүр байрт ордог түүх соёлын болон байгалийн сонин тогтоц үзэсгэлэнт газруудаараа алдартай сайхан нутаг билээ. Энэ суманд Хатан суудал, Цагаан агуй, Бичигт хад, Их халбаганат хайрхан, Зоог зуух эртний чулуун зэвсгийн бууц, Арслан толгой, Хар дов, Зуун мод гэх мэт газруудыг нэрлэж болох юм. 2017 оны 10 дугаар сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах тэмээний баярын хүрээнд  "ХҮН ҮҮСЛИЙН УЛ МӨРӨӨР-2017" түүх соёлын аялалд та бүхнийг урьж байна. 

Аяллын хугацаа: 2017 оны 10 дугаар сарын 03, 04, 05, 06-ний хооронд /3 шөнө, 4 өдөр/ Аяллын хүрээнд үзэх үзмэр: Бор балгас - Өлзийтийн 4 баатрын хөшөө - Ээж хад - Хоёр улиас - Хавцгай хөндий - Холбоолж нуур - Монголын хоолой - Баянлиг /Шинэ сум/ - Хатан суудлын тал ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭНИЙ БАЯР - Цагаан агуй - Бичигт хад - Цагаан булаг - Элсэн уул зэрэг газруудыг үзнэ. Тээвэр : Фургон авто машин, Аяллын км: 810, Аяллын үнэ: 100.000 төгрөг, Аяллын үнэд багтсан зүйлс: Аяллын хөтөч, унаа, хоол, байр, ТВ нэвтрүүлэг, Дурсгалын зураг гэх мэт  Холбоо барих утас: 95119322, 86224024

 Та бүхийг хүрэлцэн ирж Хонгор нутгийн тэмээчин ардын өв уламжлалтай танилцан сэтгэл хангалуун буцна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.

  • ААРХАЛ:
    2017-10-07, 04:26 AM
    Гоё л аялал зохион байгуулагдах юм бна даа