Өглөө босоод толинд харан хэлээ гаргаж байгаарай
2017-09-22, 02:26 PM

Өдрийг хэрхэн эхлүүлэх нь таны тухайн өдрийн ажил үйлс хэр бүтэмжтэй байхтай шууд холбоотой байдаг билээ. Та шинээр ажил эхлүүлэх, амьтан тэжээх, үйлдвэрлэл үйлчилгээ эхлүүлэх гэж байгаа бол уг зөвөлгөө танд тус болно гэдэгт итгэлтэй байна.  Ингээд танд чухал өдөр  болон өдөр бүрийг хэрхэн зөв эхлүүлэх талаар бяцхан бөгөөд тун үр дүнтэй зөвөлгөөг хүргэж байна. 

 

 

Өглөөг угтахдаа толиндоо заавал 3-8 секунд хэлээ гарган харж байгаарай. Энэ нь нэг төрлийн дом бөгөөд, тухайн өдөр хэн ч таныг гомдоож, хуурахгүй, таны хэлсэн болгоныг ойлгон хүлээн авч, шинэ найзтай учирна гэсэн утгай дом ажээ. Эртний Монголчууд хүртэл "бэлэн гаргах" гэж ярилцан домнодог байжээ. Та заавал туршаад үзээрэй. 

 

 

Та бүхэн өглөөг эхлүүлэхдээ заавал хоёр гараа сунгаж суниаж байгаарай. Учир нь шөнө нь таны өдрийн турш хуримтлагдсан муу энерги биеэс гадагшилж, харин өглөө бие чинь дараагийн бүтээмжтэй өдөртөө бэлэн болж цэнэглэгдэж байгаа хэрэг юм. Харин тэр сайхан өдрийн турш хуримтлагдах энергийг өглөө нь гараа дээш нь сунгаж суниаснаар жигд биеэрээ тарааж , биеийнхээ бүх хэсэгт дутуу зүйлгүй жигд тарааж байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Ингэснээр өдрийн турш  ажлын бүтээмж өндөр, эрч хүчтэй байндаг байна.

 

 

Шинэ ажил эхлүүлэхийн өмнө үйл ажиллагаа явуулах гэж байгаа газартаа нэгэн зан үйлийг хийх ёстой байдаг байна.
Бэлдэх зүйлс:
1. Сонгины хальс
2. Цагаан өнгийн лаа
3. Шүдэнз
4. Улаан өнгийн маркер.
Шүдэнзнээсээ нэг ширхэгийг сонгож аваад хойд хэсгийг нь улаан өнгийн маркераарааа будаад, дараа нь будсан шүдэнзээрээ лаагааа асаана. Лаагаар тухайн орчиноо алхан явж тойруулсаныхаа дараа сонгиныхоо хальсыг шатаана. Шатаасан хальсныхаа үнсийг гадашгаа гарч баруун зүгт хийсгэнэ. Ингээд таны ажлын байр цэвэрлэгдэж, цаашид үйл ажиллагаа явуулахад бэлэн болно

 

 

Хэрэв та гэртээ амьтан тэжээхээр шийдсэн бол тухайн амьтнаа гэртээ оруулж ирэхдээ заавал эхний хоёр гурван өдөр улаан өнгийн хүзүүвч зүүлгээрэй. Энэ нь танай гэрийн энерги тухайн амьтантай зохицоход туслах бөгөөд, харин ч ингэж зүүлгэснээр уг амьтан танай гэрийн хамгаалагч болон хувирдаг байна.

 

 

Аливаа ажил заавал өөрийн гэсэн махбодтой байдаг. Тиймээс та ямар чиглэлийн газар нээх гэж байгаатай холбогдуулан дараах зүйлсийг хамгийн түрүүнд оффистоо авч ороорой.

- Хэрэв хоолны газар нээх гэж байгаа бол, ер нь хүнсний дэлгүүр, ямар нэгэн хүний идэж уудаг зүйлтэй холбоотой бизнес хийх гэж байгаа бол ажлынханаа байран хамгийн түрүүнд орчин нөхцөл интерьертэй нь тохирсон цэцэг ургамал байрлуулж өгөөрэй.
- Хэрэв та хувцас хунар, гутал гээд, гоё чимэглэл хүний өмсөх зүүж хэрэглэхтэй холбоотой бизнес хийх гэж байгаа бол дугуй шилэн савтай усыг ажлынхаа байрны хойд хэсэгт заавал байрлуулаарай.
- Та гоо сайхантай холбоотой ямар нэгэн салон, бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тухайн газартаа заавал жааз хөгжимтэй холбогдолтой гоёомсог зургийг баруун талын ханан дээр нь өлгөж өгөөрэй.
- Хэрэв та үл хөдлөх хөрөнгө, ямар нэгэн барилга байшинтай холбоотой зүйл хийх гэж байгаа бол ажлынхаа байрны баруун урд талд нь үргэлж улаан өнгийн лаа асааж байгаарай.
- Мөн ямар нэгэн эрдэм мэдлэг, оюунтай холбоотой бизнес хийж байгаа бол тухайн орчиныхоо хойд зүгт хөгжмийн ноттой гоё зураг байрлуулна.

 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.