Сошиал медиа ашиглан алдартай болсон хэтэрхий хар арьст модель
2017-09-21, 12:20 PM

Африкийн Синигал улсын иргэн 19 настай Melaniin Goddess хэмээх бүсгүй өөрийн өвөрмөц төрхөөрөө сошиал ертөнцөд од болоод байгаа ажээ. Тэрээр олон моделийн агентлагт очиж үзсэн бөгөөд бүгдээс нь татгалзсан хариу сонсож байсан байна. Учир нь түүний арьс хар гэхэд хэтэрхий хар байсан ажээ. 

Харин Меланийн модель болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өөрийгөө олонд таниулах нэгэн мэргэн санааг олжээ. Түүнд ямар ч моделийн агентлаг хэрэггүй болж зөвхөн сошиал мэдиаг ашиглан өөрийн зургийг түгээж эхэлсэн байна. Тэр нь ч тун амжилттай болж тэрээр тун богино хугацаанд маш алдартай болжээ. Агентлагуудын голж байсан хэтэрхий хар арьс түүний давуу тал болж тэрээр аль хэдийнээ 400 мянга гаруй дагагчтай болсон байна. Одоо  тэрээр томоохон загварын шоунд урилгаар очиж загвар өмсдөг бөгөөд "Хэрвээ та ашиглаж чадвал сошиал ертөнц бидний гарт асар их боломжийг атгуулж өгдөг" хэмээсэн ба өдгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын эсрэг тэмцэгчдийн томоохон төлөөлөл болж чадсан байна. 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.