Л.Мөнхсайхан: С.Ганбаатарт өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй учраас дараагийн шатны шүүхэд хандлаа
2017-09-21, 11:54 AM

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан  нэрдэвшигч С.Ганбаатартай холбоотой гэх 50 сая вонынхэрэгт та өмгөөлөгчөөр ажилласан. Саяхан давжзаалдах шатны шүүхэд хандсан гэж сонслоо.  Энэталаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанитажил хараахан эхлээгүй, нэр дэвшигч нар СЕХ-ндхолбогдох материалаа өгсөн, СЕХ нэр дэвшигчээр бүртгэхэсэх талаар шийдвэр гараагүй байх яг тэр үед энэ асуудалүүссэн байдаг.   Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнэсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой.  Ийм байталсонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх үед,  саналхураалтын өмнөхөн ЦЕГ, СЕХ шүүхийн шийдвэр гараагүйбайхад МАХН – аас нэр дэвшигч Сонгуулийн хуультогтоомж зөрчсөн нь тогтоогдчихсон мэтээр хэвлэлийнбага хурал зарлаж, шүүхээр эцэслэн шийдэгдээгүймаргаантай асуудлаар мэдэгдэл хийсэн нь сонгуулийндүнд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа. МАХН – аас чэнэ талаар тухайн үед энэ хууль бус ажиллагаагаазогсоохыг шаардсан мэдэгдэл хийсэн байдаг. Минийүйлчлүүлэгч энэ асуудлын тухайд хэн нэгэн хэсэг бүлэгэтгээдүүд, эсвэл гадаад улсын тусгай албад Төрийнтэргүүний сонгуулийг будлиантуулах гэсэн зохионбайгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, үүнийг Монголын хуулийн байгууллагын ажилтнууд нарийвчлан тогтоох ёстойбайтал энэ үүргээ биелүүлэлгүй тухайн асуудлыг зөвхөн нэр дэвшигчийн зүгээс гаргасан зөрчил гэж үзэж асуудлыгнарийвчлан шалгахгүй байгаа нь буруу гэсэн байр суурьтай байгаа.  Энэ тухай тайлбарыг ч Эрүүгийн цагдаагийнгазарт өгсөн. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөрчлийн тухай гомдлыг хянаншийдвэрлэхдээ нэр дэвшигч шүүх хуралд оролцох хүсэлтээ амаар илэрхийлсэн байхад нь түүнд шүүх хуралдоролцох, улмаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж олгоогүй.  Үүнээс гадна сонгуулийн тухай хуультогтоомж зөрчсөн гэх гомдолтой холбогдуулан Цагдаагийн байгууллагаас бүрдүүлсэн материал асуудлыг эцэслэншийдвэрлэхэд хангалтгүй.  Олон асуудал дутуу шалгагдсан байхад нь шүүх үүнд дүгнэлт хийлгүй дутуу шалгагдсанматериалд тулгуурлан, гомдолд нэр холбогдогчийг оролцох, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж олголгүйхуульд нийцсэн, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй шийдвэр гаргачихсан. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийндавж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байгаа.

Нэр дэвшигчид өөрийгөө хамгаалж,  өмгөөлөх боломж олгоогүй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нэр дэвшигч С.Ганбаатар “Манай гэрт найз Инжинаш маань хоёр хүнтэй ирсэн. Хамт ирсэн хоёр хүний нэг ньгадаад хүн байна гэдгийг гэрт орж ирсэн хойно нь мэдсэн. Тэр хүнийг танихгүй, мөнгө ч аваагүй” гэсэн тайлбараахуулийн байгууллагад өгсөн. Мөн шүүх хуралд өмгөөлөгчийнхээ хамт оролцоно гэдгээ илэрхийлсэн байдаг.  Гэтэлнаймдугаар сарын 7-нд Завхан аймаг  Дээд үндсэн хуулийн төсөл сурталчилж явахад нь шүүх хурал болох тухаймэдэгдэж, гаймдугаар сарын 7-нд товлогдсон шүүх хуралд оролцох эсэхийг С.Ганбаатараас утсаар залгаж асуусанбайдаг. Тэгэхэд нь тэрээр Улаанбаатар хотод наймдугаар сарын 13-нд очно,  улмаар хуралд өмгөөлөгчийн хамторолцох хүсэлтэй байгаа учир хурлыг тэр үед товлож өгөхийг хүсээд, өөрийн биеэр оролцоно гэдгээ дахинилэрхийлсэн.  Гэтэл шүүх хурлыг наймдугаар сарын 9-нд товлож, түүнийг оролцохгүй, ирээгүй гэдэгшалтгаантайгаар шүүхийн шийдвэрийг шууд гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гомдолд нэрхолбогдогч хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд хурлыг түүний оролцоотой хийх зохицуулалт байгаа. Бид гурван үндэслэлээ анхан шатны шүүхийн шийтгэврийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатнышүүхэд хандаж гомдол гаргасан. “Хандивын гэх мөнгө” нь хэрэв гадаадын хүнийх нь тогтоогдвол тэр мөнгийг хэнхаанаас хэн оруулж ирэв, энэ нь ямар зорилготой үйлдэл байна вэ гэдгийг хуулийн байгууллага эцэслэн шалгажасуудлыг шүүхэд шилжүүлэх ёстой. Монгол Улсын Төрийн тэргүүний сонгууль тоглоом биш. Энэ асуудалд нухацтайхандах ёстой. Бид шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэхийг чармайж байтал МАН, АН-аас нэр дэвшигчид мөнгөөгсөн, мэтгэлцээний асуултад урьдчилан бэлтгэсэн гэх зэрэг ноцтой асуудлууд гарахад нэгийг нь ч өнөөдөрэцэслэн шийдвэрлээгүй байгааг жирийн хуульч би төдийгүй ард түмэн бүгдээрээ харж байгаа. Төрийн тэргүүнийсонгуулийн үеэр хаанахын хэний 50 сая вон гарч ирэв, энэ нь ямар зорилготой үйлдэл байсан талаар нотолсонямар ч баримт байхгүй байна.

-50 сая воныг солонгос иргэнээс авсан гэж үзсэн.  Өмгөөлөгчийн хувиар та тэр хүнтэй уулзсан уу. Байцаалтавсан байдаг уу?

-Уулзаагүй. Би мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас бидэнд байцаалт авсан гэж хэлсэн. Тэр хүн “Би танай улсынсонгуулийн тухай хуулийг мэдэхгүй нэр дэвшигч С.Ганбаатарт мөнгө хандивласан байна. Миний буруу. Тэр мөнгийгхүүхдийн буяны байгууллагад шилжүүлж өгнө үү” гэсэн байдаг.  Гэтэл цагдаагийн байгууллагаас өгсөн гэж яриадбайгаа мөнгө ямар зориулалттай мөнгө, өөрийнх нь мөнгө мөн үү, хилээр яаж оруулж ирсэн, хэн нэгэн этгээд айлынгэр оронд бичлэг хийсэн нь тогтоогдвол энэ нь ямар зорилготой үйлдэл байсан, гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг чийх нь зүй зохистой үйлдэл мөн үү гээд бүхнийг шалгах ёстой. Мөн тухайн үед нэр дэвшигч СЕХ-нд нэр дэвшихээрматериалаа өгсөн байснаас биш албан ёсоор нэр дэвшигч гэж зарлагдаагүй байсан гэдэг дээр эрх зүйн дүгнэлтхийгээгүй. Энэ мэтчилэн олон үндэслэлээр бид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна.

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Удахгүй давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдолтойхолбоотой асуудлыг дахин сайтар шалгахыг цагдаагийн байгууллагад даалгасан шийдвэр гарах байх.  Дараагийнудаа анхан шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ гомдолд нэр холбогдогчийг оролцуулж, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломжоор хангах байх гэж хүлээж байна.

-Тухайн солонгос иргэн Инжинаш гэдэг хүнтэй хамт орж ирсэн юм байна. Инжинаш нь ямар тайлбар хэлдэгвэ?

-Би мөнгө өгөөгүй гэсэн тайлбар өгсөн байна лээ. Гэхдээ удахгүй Нийслэлийн шүүхээр хэлэлцэх учраас гомдолтойхолбоотой мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хэн нэгэн хүн, албан тушаалтан айлын гэрт дотроос нь болон гаднаас нь бичлэг хийх хориотой. Хууль зөрчсөн хүмүүстэйхариуцлага тооцох л байх гэж бодож байна.

-Шүүх хурлаас солонгосын иргэнтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гарсан байдаг уу?

-Харамсалтай нь үгүй.  Шүүхийн байгууллага гадны иргэн Монголд ирээд ийм том хэрэг тарьчихаад байхад тайлбаравсан болоод л найр тавиад явуулсанд гайхаж байна.  Шүүх хуралдаанд ч оролцоогүй байна лээ.  “Сонгуулийнхуулийг зөрчинө гэдгээ мэдэлгүй нэр дэвшигч С.Ганбаатарт хандив өгсөндөө СЕХ болон С.Ганбаатараас уучлалхүсч байна” гэж бас тайлбартаа дурьджээ. Ийм хариуцлагагүй зүйл байж болохгүй.  Монголын Төрийн тэргүүнийсонгуулийг үймүүлж, Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байсан нэр дэвшигчийн эрхэнд халдсан.  Үүнийг нэр дэвшигч  захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж,  тэр “хандивын” гэх мөнгийг Солонгос хүний мөнгө мөнэсэхэд ч эргэлзэж байна. Монголын цагдаагийн байгууллага хандивын гэх мөнгөний эх үүсгэвэр, зорилгыг ньтодруулж ажиллаж чадсангүй.  Асуудалд өнгөцхөн хандаж, зөрчил мөн эсэх нь нотлогдоогүй байхад нь сонгуулийнсанал хураалтын өмнө олон нийтэд цацаж, нэр дэвшигчийн нэр хүндийг унагасан нь хариуцлагагүй үйлдэл болсон.

-Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаар олон зөрчилтэй асуудал гарч ирсэн.  Бусад мөнгөтэй холбоотойасуудлууд хэрхэн шийдэгдсэн бол. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

- Тухайн үед нэг нэр дэвшигчийн хамааралтай компанийн машинаар  нэг тэрбум 89 сая төгрөг бэлнээр ньхайрцаглан “Ховд, Баян-Өлгий, Увс”-ын чиглэлд зөөж явсан нь Говь-Алтай аймаг хураагдсан байдаг. Гэтэл энэталаар цагдаагийн байгууллага шалгаж дууссан эсэх нь мэдэгдэхгүй байна. МАН-аас нэр дэвшигчтэй холбоотойзөрчил ч олон нийтэд ил болсон. Гэтэл сонгууль, хуулийн байгууллагууд ямар ч үйлдэл хийсэнгүй. хөдөлсөнгүй.  Ернь энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль УИХ- д суудалтай улс төрийн намууд, тэдний нэр дэвшигчдэдтэгш боломж олгож чадсангүй. Хэтэрхий шударга бус өрсөлдөөн боллоо. Ард түмэн дүгнэлт хийж байгаа байлгүй

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.