ШВЕЙЦАРИЙН БАНК, РЕСТОРАНУУДЫН 00-ИЙН СУУЛТУУР РУУ 500 ДЭВСГЭРТИЙН ЕВРО ЧИХСЭН БАЙЖЭЭ
2017-09-20, 05:17 PM

ЖЕНЕВ. /Би-Би-Си/. Швейцарийн Женев хотын нэг банк болон гурван рестораны ариун цэврийн өрөөний суултуурууд руу хэдэн арван мянган евро чихсэн байжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, саяхан 500 еврогийн дэвсгэртүүдийг 00-ийн суултуурууд руу чихсэн байхыг олж илрүүлсэн аж. Мөнгөн дэвсгэртүүдийн заримыг нь урж тасадсан байсан гэнэ. Энэ хэргийг Швейцарийн цагдаа нар шалгаж байна.

Мөнгөн тэмдэгтүүдийг урж тасдах нь Швейцарьт гэмт хэрэгт тооцогддоггүй хэдий ч ийм хэрэг урьд өмнө нь гарч байгаагүй учир холбогдох албаны хүмүүсийн анхаарлыг татаж байгаа гэнэ.

Женев хотын Прокурорын газрын дарга Винсент Деруанд энэ сарын 18-нд “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “Бид энэ мөнгөн тэмдэгтүүд хаанаас гаралтай, ямар этгээдүүд суултуур руу чихсэн болохыг олж тогтоохоор ажиллаж байна” гэжээ.

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.