Ж.Эрдэнэбат: Нэр хүнд унагаасан асуудалд холбогдоод явах сонирхол байхгүй
2017-09-06, 02:19 PM

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ирцийн хувьд 52 гишүүн яг одоо хуралдаанд сууж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьсан билээ. Энэ саналд өнөөдрийн байдлаар УИХ дах МАН-ын бүлгийн 33 гишүүн гарын үсэг зурсан байгаа. 

Ингээд ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлснээр эхэллээ. 

НЭМЭЛТ: Ж.ЭРДЭНЭБАТ:НЭР ХҮНД УНАГААСАН АСУУДАЛД ХОЛБОГДОХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ

Тэрбээр “Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Энэ бичгийг өргөн барихаас  өмнө нийгэмд, сошиалд, ард түмний дунд нэг мэдээлэл тарсан. Үүнийг манай гишүүд бүгд мэдэж байгаа байх. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр нэлээд явсан. Энэ мэдээллүүд нь ард түмнний дунд Ж.Эрдэнэбат гэдэг хүн шадар сайдаа тагнасан юм байна гэсэн эргэлзээ төрүүлчихсэн.Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр Аюулгүй байдлын байнгын хороонд наймдугаар сарын 22-ны өдөр чуулганы хуралдааныг хаалттай байдлаар хуралдуулж өгөөч гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан.

Мөн есдүгээр сарын нэгний өдөр энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж өгөхийг хүсч Тусгай ажлын дэд хороонд хүсэлтээ гаргасан.

Цаашдаа миний бие залуу хүний хувьд ямар нэг нэр хүнд унагаасан асуудалд холбогдоод явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай шадар сайдыг тагнаж чагнасан гэдэг асуудлыг эцэслэж, байнгын хороодоор болон дэд хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг минь хүлээж аваач гэж УИХ-ын даргаас хүсч байна” гэлээ.

эх сурвалж:chingish.mn

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.