ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "НААДАМ ЦЕНТР" ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2017-09-04, 05:51 PM

Наадам центр нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайваны гүүрний Зүүн урд талд ажиглалтад орж үүд хаалгаа нээлээ. Наадам центр нь 42000 мкв талбай бүхий зургаан давхар худалдаа, үйлчилгээ, Авто зогсоол, спорт клуб гэх мэт хүний хэрэгцээт бүхий л зүйлсийг нэг доор төвлөрүүлсэн төв юм. Хэрэглэгчдийн тав тухтай, аюулгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид дулаан зогсоолоос гадна бүх давхарт спринклер системийг төлөвлөж, галын хамгаалалттай гипсэн материал ашиглаж, орчин үеийн агааржуулалт, хөргөлтийн системийг иж бүрнээр нь төлөвлөж барьсан. Манай төв нь 6-р давхарт дээд зэрэглэлийн Фитнесс төв, Спорт заал, 3-р давхарт Караоке, 2 болон 1-р давхарт Супермаркет, брэнд хувцас, үсчин гоо сайхан, эмийн сан, Мобиком, Юнител, Жи-Мобайл, төрөл бүрийн ресторан, түргэн хоолны газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хамгийн доод давхарт махны захын бүрэн үйлчилгээ үүд хаалгаа нээгээд ажиллаж байна. Наадам центр төвд хүний хэрэгцээт 40 гаруй худалдаа, үйлчилгээг багтаажээ. Энэ төв нь 635 орчим автомашины дулаан зогсоолтой бөгөөд гадна талбайд 200-аад орчим автомашин тавих машины зогсоолтой юм.

Энэхүү төвөөр үйлчлүүлснээр нэг дороос бүхий л хэрэгцээт үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
 
 
Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.